Dark Light
Нийгэм | 2021-10-14

Арьс товруутах өвчнөөр өвчилсөн 109 үхэрийг устгалд орууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Сүхбаатар, Онгон, Халзан, Эрдэнэцагаан сумын 7 голомтны 21 өрхийн 109 үхэр арьс товруутах өвчнөөр өвчилснийг бүрэн устгалд оруулжээ. Тус аймаг 362000 толгой үхэртэй. Үүнээс өнөөдрийн байдлаар 3500 үхрийг угаалганд хамруулж, 5500 үхэрт эрүүл мэндийн үзлэг хийжээ. Нийт үхрийн 3,6 хувийг вакцинжуулалтад хамруулжээ. Үлдсэн үхрийг вакцинжуулах шаардлагатай 2 сая тун вакциныг захиалахаар Мал эмнэлгийн ерөнхий газарт саналаа хүргүүлсэн байна. Энэ сарын 7-ноос хойш нэмж өвчлөл бүртгэгдээгүй байна.

Уг өвчин шавьж амьтнаар халдварладаг учир малчид малаа байнгын хариуллагаатай байлгаж, отор нүүдэл хийхгүй байх, өвчний шинж тэмдэг илэрсэн үед яаралтай харъяа баг, сумын мал эмнэлэгт хандах шаардлагатай гэдгийг албаны хүн анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10