Dark Light
Нийгэм | 2021-10-15

Монголын хууль Хятад иргэний хүслийг биелүүлэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол улсын хилийг зөрчсөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Цай Пин Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлд заасан хэрэгт яллах дүгнэлт хийжээ.

Уг хуулийн заалтад “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэхийн 1 дэх хэсэг /Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл хуурамч баримт бичгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Шүүх энэ сарын 05-ны өдөр хэргийг хүлээн авсан байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газар “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай” энэ сарын 5/46 дугаартай прокурорын тогтоол, энэ сарын 05-ны өдрийн 5/77 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн аж.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх энэ сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр улсын яллагчтай тохирсон ял болох 2 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс өөр газарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10