Dark Light
Нийгэм | 2021-10-16

See learning хөтөлбөрийг улсын сургуулиудад нэвтрүүлж эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол хүүхдүүдэд академик боловсрол олгох чиглэлд түлхүү анхаарч ёс зүй, хүмүүнлэг байдлыг орхигдуулсан гэж шүүмжилдэг. Харин БШУЯ-наас УИХ-д хуулийн төслүүд өргөн барихдаа зорилго зорилтоо шинэчилсэн юм. Ерөнхий боловсрол нь суралцагчийн бие даан сурч, амьдрахад шаардагдах суурь мэдлэг, чадварыг хөгжүүлж, ёс зүйтэй, хариуцлагатай, ажил мэргэжлийн чиг баримжаатай иргэн төлөвшүүлнэ гэж тодорхойлсон. 

Тэгвэл энэ зорилгын хүрээнд АНУ-ын Эмори их сургуулийн боловсруулсан SEE LEARNING хөтөлбөрийг улсын сургуулиудад нэвтрүүлж эхэллээ. Энэ хөтөлбөр нь сургуулийн насны хүүхдүүдэд нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, ёс зүйн чадамжуудыг төлөвшүүлэхэд туслах юм. Хөтөлбөрийн багш бэлтгэх сургалт амжилттай болж өнөөдөр сертификат гардуулж өглөө. Мөн шаардлагатай ном, гарын авлага ч дагалдаж байгаа юм. SEE LEARNING хөтөлбөр Баянгол дүүргийн 113, 20 дугаар сургуулиас эхэлж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10