Dark Light
Нийгэм | 2021-10-16

Ойдоо төсөвлөсөн мөнгөөрөө амьсгалын аппарат авчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дархан хот 60 жилийн ойгоо тэмдэглэхээр төсөвлөсөн 300 сая төгрөгөөр 10 ширхэг амьсгалын аппаратыг худалдан авч ойн өдрөөрөө Эрүүл мэндийн байгууллагын хамт олонд бэлэглэлээ. Нэг ширхэг амьсгалын аппарат нь 30 сая төгрөг ба 15 сая төгрөгийн өртөг бүхий гэнэтийн үед ашиглах хүчилтөрөгчийн баллонийг мөн бэлэглэсэн юм.  

Дархан-Уул аймаг 103 мянган иргэнтэй бөгөөд Сэлэнгэ, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн 50 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авдаг. Тиймээс улсын төсвийн 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2 дах үеийн 64 зүсэлттэй өндөр нарийвчлалтай компьютер прографын аппаратыг энэ өдөр мөн хүлээлгэн өглөө. 

Найрсаг харилцаатай БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ухай хотын Ардын Засгийн газар, Монгол-Хятад уламжлалт эмнэлгээс 33 сая төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн хэрэгцээний  N95  маркийн 21600 ширхэг амны хаалтыг мөн бэлэглэсэн юм. 

Улаан бүсэд ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилчид стандартын шаардлага хангасан амны хаалттай болж амьсгалын аппаратынхаа тоог нэмэгдүүлж орчин үеийн компьютер прографын аппараттай болсондоо тэд баяртай байна. 

May be an image of 5 people, people standing and indoor

May be an image of indoor and text that says 'SIEMENS Healthineers :'

No photo description available.

May be an image of 2 people, people standing and indoor

May be an image of 6 people, people standing and indoor

May be an image of 4 people and indoor

May be an image of 2 people and people standing

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10