Dark Light
Нийгэм | 2021-10-16

Урьдчилсан дүн: Э.Батшугар нөхөн сонгуульд ялалт байгууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтын урьдчилсан дүнг Сонгуулийн ерөнхий хорооны төв серверээс олон нийтэд шууд дамжуулан мэдээлж байна. Нэмэлт санал хураалтыг 131 хэсгийн хороонд явуулсны 73 нь Хэнтий аймагт, 58 нь нийслэлийн Сонгинохайрхан дүүргийнх байлаа.УИХ-ын 18, 28-р тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт өнөөдөр 07:00 цагаас эхэлсэн ба 22:00 цагт дууссан.

23:09 цагийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн 59 хэсгийн хорооны 59 хэсгийн хорооны мэдээлэл нэгтгэгдээд байна. Нэгдсэн системд ирсэн мэдээллээр

Э.Батшугар 28,537

Б.Найдалаа 7,365

Э.Бат-Үүл 6,143

А.Отгонбаатар 4,313

Ш.Гантулга 3,736

Х.Бат-Ялалт 2,543

Ц.Гантулга 1,701

Л.Цог 266

Ш.Төмөрсүх 146

А.Батдорж 129 санал авлаа.

Хоёр тойргийн 131 хэсгийн санал авах байруудад 1-2 камер байршуулж, хяналтын тооллогыг камерын дүрс бичлэг болон нам, эвсэл, нэр дэвшигчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, ажиглагчдыг байлцуулан яг одоо тоолж байна. Ирэх даваа гарагт Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж шийдвэрээ гаргах бөгөөд албан ёсны мэдээллийг хийх юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10