Dark Light
Нийгэм | 2021-10-18

Шилдгүүдэд шагнал гардуулав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хүнсний салбарын ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог бэхжүүлэх, харилцан суралцах, туршлага, мэдлэг хуваалцах орчин нөхцөлийг бүрдүүлдэг “Хүнсний аюулгүй байдал” эрдэм шинжилгээний бага хурал 2021 оны 10-р сарын 14-нд болж, шилдгүүдээ тодруулсан. 

Тэгвэл өнөөдөр ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн эрдэм шинжилгээний бага хуралд шалгарсан оюутан, судлаачдад шагналыг нь гардуулан өглөө. 

ОЮУТАН

Тэргүүн байр:

Технологийн дээд сургуулийн оюутан О.Тунгалаг “Дотоодын ургацын төмсөөр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн судалгаа”

Дэд байр:

Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн оюутан Г.Өнөржаргал “Монголын уламжлалт цагаан идээнээс ялгасан сүүн хүчлийн бактерийн биологийн идэвхийн судалгаа”

Тусгай байр:

Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн оюутан М.Отгончимэг, М.Аманда “Арвайн хоёр сортын хуурайшилт тэсвэрлэлт ба исэлдэн ангижрах ферментийн идэвхийг тодорхойлсон ажлын үр дүнгээс”

СУДЛААЧ:

Тэргүүн байр:

Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны “САМО” институтын эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Д.Нарантуяа “Гурилан бүтээгдэхүүний тосны хүчлийн бүрдэл, анхаарах асуудалд”

Дэд байр:

Хөдөө аж ахуйн их сургуулийн багш Б.Сандагдорж “Гүүний сүүн ашиг шимийн бүтээмж, ариун цэврийн үзүүлэлтийг сайжруулах боломж”

Тусгай байр:

Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн багш Н.Туяа “Хуурмаг булчирхайт ортууз (oxytropis pseudoglandulosa)-ыг хүнсний нөөшлөгч болгон ашиглах боломж”


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10