Dark Light
Нийгэм | 2021-10-18

Сурагчид шинэ дотуур байртай боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүхбаатар аймгийн Наран суманд улсын төсвийн 694,3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан 50 ортой сурагчдын дотуур байрны барилга угсралтын ажил бүрэн дуусч, улсын комисс хүлээн авчээ.

Тодруулбал, аймгийн Засаг даргын албан захирамжаар байгуулагдсан комиссын гишүүдийн үүрэг даалгаврын бичлэлтийн дагуу барилгыг байнгын ашиглалтад хүлээн авах бүрэн боломжтой гэж үзжээ.

Ингэснэээр тус сумын сурагчид тав тухтай тохилог орчинд сурч боловсрох, амьдрах боломжтой болжээ. Цаашид тасгуудын тохижилтыг холбогдох газрууд  болон сургууль, эцэг эхчүүдийн хамтын дэмжлэгтэйгээр хийхээр төлөвлөсөн байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10