Dark Light
Нийгэм | 2021-10-18

"Собт трейд" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцаллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Зайсан хилл” цогцолборт зохион байгуулсан “Камертон” хамтлагийн тоглолтын асуудлаар өчигдөр НОК болон УОК-оос мэдээлэл хийсэн. Энэ үеэр “Собт трейд” компани нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай “Хариуцлагын гэрээ” байгуулаагүй,  түр журам, тусгай нөхцөл шаардлагуудыг удаа дараа зөрчсөн, наймдугаар сараас хойш гурван удаагийн зөрчлийн хэрэгт бүртгэгдсэн. Мөн “Зайсан хилл” цогцолборт наймдугаар сараас хойш 10 орчим зөрчил гарсан. Энэ нь тус цогцолборт байр түрээсэлдэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбоотой. Холбогдох байгууллагаас удаа дараа шаардлага хүргүүлж ирсэн тухай мэдээлсэн. Харин өнөөдөр Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс "ЦУЦЛАХ" санал гаргаж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас "ТҮДГЭЛЗҮҮЛЭХ" саналыг ирүүлсэн бол Улаанбаатар хотын ерөнхий менежерийн зөвлөлийн хурлаар хэлэлцээд  “Собт трейд” компанийн тусгай зөвшөөрлийг бүрэн цуцлах шийдвэр гарчээ.

No photo description available.

No photo description available.

No photo description available.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10