Dark Light
Нийгэм | 2021-10-19

Агаарын шугамын чадлын дээд хэмжээг нэмэгдүүлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай ОХУ-д өнгөрөгч долоо хоногт албан томилолтоор ажиллаад ирлээ. Энэ үеэр тус улсын эрчим хүчний салбарын удирдлагуудтай уулзаж, харилцан санал солилцох, яриа хэлэлцээр хийх, тулгамдаж буй асуудлуудын талаар шийдвэрлэсэн байна. Үүнд:

1.ОХУ-ын эрчим хүчний орлогч сайд Е.Грабчактай албан уулзалт хийж, цахилгаан эрчим хүч импортлон авдаг 220 кВ-ын Селендум – Дархан агаарын шугамын зөвшөөрөгдөх чадлын дээд хэмжээг 245 МВт байсныг 345 МВт хүртэл нэмэгдүүлэх ажлын явцын талаар санал солилцож, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор багтаан тус ажлыг хэрэгжүүлэхээр тохиролцов. Мөн 2021 онд “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-ийн 35МВт-н өргөтгөл, “Дарханы ДЦС” ТӨХК-ийн 35 МВт-н турбогенератор №5-ийн засварын ажлыг амжилттай дуусгасан.  Ингэснээр 2021-2022 оны өвлийн их ачааллыг хүндрэлгүй давах ач холбогдолтой юм.

2. ОХУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хотын дулаан, цахилгааны эх үүсвэрийн суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжийн талаар харилцан ярилцав.

3. Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Д.Даваатай уулзаж, хоёр улсын дипломат харилцаа үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд хийгдэж байгаа ажлууд болон эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Мөн үеэр Эрчим хүчний дэд сайд 20 дахь удаагийн “Оросын эрчим хүчний долоо хоног” арга хэмжээнд оролцлоо. Тус арга хэмжээ нь түлш, эрчим хүчний салбарын тулгарч буй асуудлууд болон цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар хэлэлцдэг олон улсын томоохон талбар болж чадсан юм. Энэ жил 80 гаруй улсын 2500 гаруй төлөөлөгчид, 204 илтгэгч нар оролцсон,

32 арга хэмжээ зохион байгуулагдсан юм.

Дэд сайд М.Баярмагнай Эрчим хүчний орлогч сайд Е.Грабчакыг 2022 онд тохиох Монгол Улсын Эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн арга хэмжээнд оролцохыг урилаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10