Судалгаанд Үндэсний Статистикийн хорооноос хоёр жил тутамд дэлгэрэнгүй хэлбэрээр цуглуулдаг “Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа”, 2010-2018 оны “Ажиллах хүчний судалгаа”-ны олон жилийн анхдагч мэдээлэл, “Монгол улсын эдийн засаг, нийгэм” жил бүрийн эмхтгэлийн мэдээллийг ашиглан "Орлого хэрэглээний тэгш бус байдал" судалгааг /2020 он/ хийжээ.
Уг судалгаанд Монгол Улсын нийт хүн амын 28.4 хувь нь ядуу буюу үндэсний ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй амьдарч байна. Бага цалинтай хөдөлмөр эрхэлж байгаа хүний тоо өндөр, хөдөлмөрийн хөлсний үнэлэмж хэтэрхий бага, мөн илүү цагаар ажиллагчид их хэвээр байгааг дурджээ. Хөдөлмөр эрхэлж буй дөрвөн хүн тутмын нэг нь бага цалинтай ажил хийж байна.
Мөн ажилтай ядуусын эзлэх хувь 2010-2014 онд огцом буурч байсан бол сүүлийн жилүүдэд эдийн засгийн хямралаас үүдэн өсөж эхэлжээ. Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2018 оны дүнгээр хөдөлмөр эрхэлж байгаа таван хүн тутмын нэг нь "ажилтай ядуу" гэсэн ангилалд багтаж байна.
Манай улсад үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагын ажиллагчдын сарын дундаж цалин 2010 онд 341.5 мянган төгрөг байсан ба тогтмол өссөөр 2019 он гэхэд 1.1 сая төгрөгт хүрэв.
АДМИН








Нийгэм







