Dark Light
Нийгэм | 2021-10-19

Эрсдэлтэй бараа бүтээгдэхүүнийг татахад дэмжлэг хүслээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хүлээн авч уулзав.

Уулзалтаар хоёр улсын зам, тээвэр болон хүнс, хөдөө аж ахуйн салбарын асуудал, боомтуудад үүсээд буй ачаа тээврийн хүндрэлийн талаар санал солилцлоо.

Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан хугацаа нь дуусах, хөлдөх эрсдэлтэй бараа бүтээгдэхүүнийг шуурхай татах, Тяньжин боомтод Монгол Улсын ачаатай чингэлгүүд саатаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд Цай Вэньруй Элчин сайдыг онцгой анхаарал хандуулж дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Мөн саяхан болсон хоёр улсын Ерөнхий сайд нарын цахим уулзалтаар яригдсан салбарын асуудлуудыг шийдвэрлэхэд идэвхтэй хамтран ажиллахаа талууд илэрхийлэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10