Мэдээллийн “Малчин лавлах-109” төвийн мэдээллээр нийслэлийн “Хүчит шонхор” захад ямааны мах кг нь ястай нь 8000-8300 төгрөг, цул нь 9600-9800 төгрөгийн үнэтэй байна.
Бөөний буюу малчдаас авах үнэ кг нь 6000-6800 төгрөг, хонины мах кг нь бөөний үнээр 6500-7300 төгрөг, жижиглэнгийн буюу лангуун дээрх үнэ ястай, цулаар ангилан 8500-9800 төгрөг байна. Үхрийн мах бөөний үнээр кг нь 7000-9400 төгрөг, жижиглэнгээр 10.000-14.000 төгрөгийн үнэтэй байна. Адууны мах кг нь бөөний үнэ 5300-6800 төгрөг, жижиглэнгээр 8300-9500 төгрөг байна. Түүхий эдийн үнэ ханш “Эмээлт” захад:
ямааны арьс 6000 төгрөг,
өлөн 300 төгрөг,
ноолуур кг нь 105.000 төгрөг,
нэхий 1000 төгрөг,
өлөн 4000 төгрөг,
хонины ноос кг нь 1000-1500 төгрөг,
үхрийн шир 8000 төгрөг,
үйлдвэрийн шир 16.000 төгрөг,
адууны шир сүүлтэйгээ 8000 төгрөг,
дэл кг нь 4000 төгрөгийн үнэтэй байна.
АДМИН








Нийгэм







