Dark Light
Нийгэм | 2021-10-19

Шарк танк нэвтрүүлгийн эрхэм ШАРК-тай танилц

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Шарк Танк" шоу нь дэлхийн 30 гаруй улс оронд амжилттай хийгдсэн бизнесийн номер 1 реалити шоу нэвтрүүлэг юм.

Энэ шоу нь оргилуун их хүсэл тэмүүлэлтэй бизнес эрхлэгчдийн мөрөөдлөө биелүүлэх, санхүүжилтээ бий болгох газар боловч оролцогчид маань эхлээд шаркууд буюу хөрөнгө оруулагчдыг өөрсдийн  төлөвлөгөөндөө итгүүлэн үнэмшүүлэх хэрэгтэй болно.

Оролцогч бүр бизнесийн төлөвлөгөөтэй байх бөгөөд бизнесийн мэдлэг туршлага арвин таван хөрөнгө оруулагчдын эсрэг мөрөөдлөө биелүүлэхээр оролцогч бүр  шаргуу тэмцэнэ.

Харин Шаркууд тухайн бизнест хөрөнгө оруулалт хийх эсэхээ өөрсдөө шийдэх болно. 

"Шарк Танк Монгол" шоуны шинэ улиралын дугаарт оролцох шаркыг Монгол телевиз өөрийн албан ёсны хуудсаараа танилцууллаа. 

Тэрээр банк санхүүгийн салбартаа тэргүүлэгч, бизнесийн салбарт цахиур хагалагч, шинийг санаачлагч, залуу үеийн төлөөлөл шилдэг банкир юм. 

Олон улсын банк санхүүгийн салбарт тасралтгүй 18 жил ажилласан туршлагатай нэгэн бөгөөд дэлхийд үнэлэгдсэн залуу бизнесмен. 

Монголын банкны салбарт “Голомт”-ын галыг бадраагч, залуу лидерүүдийн нэг болох Голомт банкны захирал Дандарын Бадрал "Шарк Танк Монгол" шоуны эрхэм шаркаар оролцох нь ээ. 

"Шарк танк" бизнесийн номер 1 реалити шоу нэвтрүүлэг эхлэхэд 5 хоног үлдлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10