Dark Light
Нийгэм | 2021-10-20

2 хүн усанд осолджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төв аймаг, Заамар сум. Төмстий багийн “Доргонт” гэдэг газарт “Шижир-Алт; ХХК-ийн 5 ажилтан загасчилж яваад “Прадо-150” загварын суудлын автомашинаар “Туул” голыг гатлах явцад автомашин нь голын усанд сууж, 2 хүн осолдсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас 10.05-ны өдрийн 22:21 цагт хүлээн авчээ.

10.19-ний өдрийн байдлаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат иргэн О/53 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид, ар гэрийнхний хамтаар тус сумын Хайлааст багийн “Эх тохой; гэдэг газраас  тус багийн “Бригадын тохой; гэдэг газар хүртэл 60 км-т, Хайлааст багийн “Тул харайдаг; гэдэг газраас Булган аймгийн Бүрэгхангай сумын “Цоохор морьт; гэдэг газар хүртэл 40 км-т завиар болон голын эрэг дагуу явганаар болон автомашинтайгаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:20 цагт түр зогсоож, 10.20-ны өдрийн 07:30 цагт эхлүүлжээ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10