Dark Light
Нийгэм | 2021-10-20

Улаанбаатар хотод өдөртөө 9-11 хэмийн дулаан байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.

2021 оны 10 сарын 20-ны 20 цагаас 10 сарын 21-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хагаст солигдмол  үүлтэй, бусад нутгаар цэлмэг. Хур тунадас орохгүй.                                                                                                                                                                            Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор 2-7 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 11-16 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 9-11 градус, бусад хэсгээр 4-6 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00