Dark Light
Нийгэм | 2021-10-22

Далавч нь гэмтэж ганцаар үлдсэн хунгийн дэгдээхэйг тэжээнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймгийн Улаан уул сумын орчим Өлзийт нууранд 5 дэгдээхэйтэй  хун шувуу зусчээ. Түүний нэг дэгдээхэй нь  гэмтэж нисэж чадахгүйн улмаас ганцаар үлдсэн байна. Нуур хөлдөж  амьдрах нөхцөл байдал нь хүндэрсэн учраас Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааныхан  дэгдээхэйг барьж дулаан газарт байрлуулжээ. Дэгдээхэйн далавч нь багадаа гэмтсэн бололтой дэвүүр хийж чадахгүй байгаа гэнэ.  “Цаашид  газар үзэж байж тавих эсвэл дулаан гэр бэлдэж тэжээж дараа хавар эхтэй нь баяртай уулзуулах хүсэл тун ч их байна”  гэдгийг Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Ж.Төмөрсүх хэллээ. 

Эх сурвалж: Хөвсгөлийн өнгө 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10