Dark Light
Нийгэм | 2021-10-25

Гэрийнхэнтэйгээ маргалдаж гэрээсээ гараад сураггүй болжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум. Хатгал тосгоны Хөшөө багт иргэн Т /17настай, эмэгтэй/ 2021.10.23-ны өдрийн 16:00 цагийн орчим гэрийнхэнтэйгээ маргалдаад гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 21:30 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр  анги, Үндэсний аврах бригад, Ар талын 115 дугаар анги, Цагдаагийн тасгийн алба хаагчид, Захирагчийн ажлын албаны ажилтнууд, Ерөнхий боловсролын сургуулийн ажилтнууд иргэн Т/17 настай, эмэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг Хатгал тосгоны төвөөс баруун хойд зүгт “Цахир толгой” гэдэг газар хүртэл 3 км-т, “Дамжлага баазын гүүр” гэдэг газраас “Эгийн голын гүүр” гэдэг газар хүртэл 7 км-т, гэрээс нь  баруун зүгт “Хөшөөт толгой” гэдэг газар хүртэл 5 км-т явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 10.24-ний өдрийн 00:10 цагт зогсоосон. Орон нутгаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10