Dark Light
Нийгэм | 2021-10-25

Багш нарын ур чадварын уралдаан болжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хан-Уул дүүргийн Насан туршийн боловсролын төв  нь багш нарын ур чадварын уралдаанаа  2021 оны 10 сарын 21-ний өдөр зохион байгуулав. Энэхүү  уралдаан нь  суралцагч бүрийн хөгжлийг дэмжих, шилдэг арга зүй, тэргүүн туршлагыг сурталчлах,  түгээн дэлгэрүүлэх, технологийн сан бүрдүүлэхэд чиглэсэн болно. 

Уралдаанд Олон улсын болон Үндэсний сургагч багш Д.Амарсанаа, МУБИС-ийн Насан туршийн боловсрол, Зайн сургалтын тэнхимийн багш Б.Хонгорзул нар шүүгчээр ажиллаж, багш нарт зөвлөн тусалж ажиллалаа.

Уралдаан нь Насан туршийн боловсролын 6  чиглэл  болон Боловсол нөхөн олгох  гэсэн 2 ангиллаар явагдаж, Харилцаа, ёс зүйн боловсролын багш С.Энхзаяа тэргүүлж, Амьдрах ухаан, санхүүгийн боловсролын багш А.Болормаа, компьютерын багш Р.Ундармаа нар удаалсан амжилтыг үзүүллээ.

 

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10