Dark Light
Нийгэм | 2021-10-25

Зам тээврийн ослын улмаас 34 настай иргэн амиа алджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Завхан аймаг, Алдархаан сум. Чигэстэй багийн “Жаргалантын-Ам’’ гэдэг газар/ аймгийн төвөөс зүүн хойд зүгт 14 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км-т/ 2 автомашин мөргөлдөж 1 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2021.10.24-ний өдрийн 18:55 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 14 км зам туулан 19:10 цагт очиход Завхан аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 14 зорчигчтой зорчиж явсан “Хараацайн жигүүр” ХХК-ийн “Юниверс” загварын  хот хоорондын зорчигч тээврийн автобус иргэн Г-ын жолоодож явсан “RX-400” загварын суудлын автомашинтай мөргөлджээ. Суудлын автомашины жолооч нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат иргэн Г/34 настай, эрэгтэй/ нь автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10