Төв аймаг, Заамар сум. “Шижир-Алт" ХХК-ийн 5 ажилтан загасчилж яваад “Прадо-150” загварын суудлын автомашинаар “Туул” голыг гатлах явцад автомашин нь голын усанд сууж, 2 хүн осолдсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас 2021.10.05-ны өдрийн 22:21 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.
2021.10.24-ний өдрийн байдлаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат иргэн О/53 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид эрэлч нохойтой, ар гэрийнхний хамт 2 бүлэг болон хуваагджээ.
1 дүгээр бүлэг Хайлааст багийн “Доргонот" гэдэг газраас “Хөвдөг гүүр" гэдэг газар хүртэл 40 км-т завиар, 2 дугаар бүлэг мөн багийн “Доргонот" гэдэг газраас Бетон гүүр хүртэл 35 км-т завиар, мөн нохойтой голын эрэг дагуу 15 км явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:30 цагт түр зогсоожээ. 2021.10.25-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.
АДМИН








Нийгэм







