Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум. Хатгал тосгоны Хөшөө багийн иргэн Т /17 настай, эмэгтэй/ 2021.10.23-ны өдрийн 16:00 цагийн орчим гэрийнхэнтэйгээ маргалдаад гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 21:30 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
2021.10.24-ний өдөр тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. 2021.10.24-ний өдрийн 11:04 цагт иргэн Т/17 настай, эмэгтэй/-ын цогцсыг тус багийн “Дамжлага бааз” гэдэг газар /гэрээс нь зүүн урд зүгт 5 км/-аас Хөвсгөл нуурын уснаас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
АДМИН








Нийгэм




