ЭМЯ-наас ковид 19-ийн халдварын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.10.25/ мэдээллийг хүргэж байна. Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1095 шинэ тохиолдол бүртгэгдлээ.
Шинээр бүртгэгдсэн 1095 тохиолдлын 808 нь Улаанбаатар хотод бол аймаг орон нутагт 287 тохиолдол тус тус бүртгэгджээ.
19.093 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 47.487 хүн эмчлэгдэж байна.
Эмнэлэгт эмчлүүлж байгаа хүмүүсээс
Хөнгөн 9464
Хүндэвтэр 7041
Хүнд 2220
Нэн хүнд 368 хүн байна.
Мөн 3184 хүүхэд, 1248 жирэмсэн эх эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт 41-80+ насны 6 хүн ковид 19-ийн халдвараар нас барлаа. Ингэснээр нийт нас барсан хүний тоо 1,593 болов.
Нас баралтын шалтгаан /7 хоног/
74.0 % нь Зүрх судасны өвчин
23.4 % Чихрийн шижин
13.3 %- Бөөрний эмгэг
8.3 %- Элэгний эмгэг
12.1 % - Мэдрэлийн эмгэг
5.6 %- Хавдар
6.3 % Хэт таргалалтын шалтгаантай байна.
Архаг хууч өвчин ковидын халдвар хавсарсан тохиолдол 77.3 %
Ковидын шалтгаанаар нас барсан 22.7 % -ийг эзлэж байна.

АДМИН








Нийгэм







