Dark Light
Нийгэм | 2021-10-25

Боловсрол, шинжлэх ухааны сайд Ховд аймагт ажиллав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л. Энх-Амгалангаар ахлуулсан ажлын баг энэ сарын 23-нд Ховд аймагт ажиллав.

Энэ үеэр боловсролын байгууллагын багш, ажилтны төлөөлөлтэй уулзалт хийлээ.

Уулзалтын хүрээнд 2021-2022 оны хичээлийн жилийн онцлог, УИХ-д өргөн барьсан боловсролын багц хуулийн төслийн гол өөрчлөлт, Ховд аймгийн боловсролын салбар дахь хөрөнгө оруулалт гэх сэдвээр албаныхан мэдээлэл хийв. 

Багш, ажилтнуудын зүгээс суурь цалинг нэмэгдүүлэх, цахим шилжилттэй холбогдуулан компьютерийн хүртээмжийг өргөжүүлэх, орон нутагт ясли ажиллуулах боломж бүрдүүлэх, сургуулийн орчин нөхцөлийг сайжруулах зэрэг хэд хэд саналыг салбарын сайд, УИХ-ын зарим гишүүдэд уламжиллаа.

Ховд аймаг нь цэцэрлэг, сургууль, коллеж, их сургууль гээд боловсролын бүх шатны байгууллагатай. Аймгийн хэмжээнд 25 сургуульд 20 мянга гаруй сурагч суралцаж, 1800 гаруй багш, ажилтан ажиллаж байна.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10