Dark Light
Нийгэм | 2021-10-26

Малайзын шигшээ баг хожлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ази тивийн 23 хүртлэх насны хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн /АШТ/-ий урьдчилсан шатны J хэсэгт багтсан хүчтэй багуудын нэг Малайзын шигшээ эхний тоглолтоо Лаосын шигшээ багийн эсрэг хийж, 1:0-ээр хожив.

Хэсгийн хоёр дахь тоглолтоо талбайн эзэн Монголын шигшээ багтай хийх Малайзын шигшээ багийн хувьд энэ хожил тун чухал байсан бөгөөд тэд одоо 3 оноотой хэсгээ тэргүүлж байгаа юм.

Ташрамд дуулгахад, 2017 онд Малайз болон Монголын шигшээ багууд Азийн 23 хүртлэх насны АШТ-ий урьдчилсан шатанд учраа тааран тоглоход Малайзын баг 2:0-ээр хожиж байсан билээ.

Харин энэ удаа өөрийн талбайдаа хожиж, хэсгээсээ шалгарах зорилготой байгаа Монголын шигшээ баг, Малайзын шигшээ багтай ширүүхэн тоглолт хийхээр зэхэж байгаа юм.

Монгол - Малайзын 23 хүртлэх насны шигшээ багуудын хүсэн хүлээсэн тоглолт 10 дугаар сарын 28-ны 11 цагаас МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд болох юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10