Dark Light
Нийгэм | 2021-10-26

Галын аюулгүйн дүрэм зөрчсөн 259 зөрчил илрүүлэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Онцгой байдлын Ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд нийслэлийн хэмжээнд зоорийн давхарт үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээдийн барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон  галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалт 2021 оны 10 дугаар 20-ны өдрөөс эхлэн явагдаж байна.

Хяналт шалгалтанд одоогийн байдлаар 63 объект хамрагдаж, галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 259 зөрчил илрүүлж, 49 зөрчлийг газар дээр нь арилгуулан, бусад зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн танилцуулга 6, дүгнэлт 1, заавал биелүүлэх албан шаардлага 38, мэдэгдэл 19-ийг байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна.

Хяналт шалгалт 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл үргэлжилнэ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00