Dark Light
Нийгэм | 2021-10-26

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлээр мэдээлэл хийв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль 10 гаруй жил дуншсаны эцэст 2021 оны 70 дугаар сарын 22-нд батлагдсан билээ. Энэ хууль 2022 оны 1 дүгээр сарын нэгнээс хэрэгжинэ. УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу ХНХЯ, МАОЭНХ, МҮЭ-ийн холбоо хамтран Хөдөлмөрийн шинэ хуулийн сургалт, сурталчилгааны ажлыг 12 дугаар сарын 20 хүртэл улсын хэмжээнд зохион байгуулж байгаа юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын танилцуулах цахим сургалт, сурталчилгааны арга хэмжээг МҮЭ-ийн холбооноос өнөөдөр /2021.10.26/-нд зохион байгуулсан ба УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил өөрийн биеэр оролцож, ҮЭ-үүдийн 300 гаруй гишүүд, идэвхтэн сонгуультнуудад мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн тухай хуулийн ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил нийгмийн түншлэлийн 3 талын хүрээг хамарсан уг хуулийн агуулга, үзэл санаа, шинээр орсон зүйл заалтуудын талаар мэдээлэл өгч, ҮЭ-ийн гишүүдийн санал бодлыг сонсч, хариулт өгөв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10