Dark Light
Нийгэм | 2021-10-27

“Pfizer”-ын вакциныг 5-аас дээш насныханд хийхийг зөвлөжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газрын /FDA/ зөвлөхүүд мягмар гарагт хуралдан “Pfizer-BioNTech” компанийн “COVID-19”-ийн вакциныг 5-11 насны хүүхдүүдэд яаралтай журмаархэрэглэхийг зөвлөжээ.

Вакцин, биологийн бүтээгдэхүүний асуудал хариуцсан зөвлөх хороо “Pfizer-BioNTech”-ийн вакцины судалгааны үр дүнгүүдийн талаар нарийвчлан хэлэлцсэний дүнд вакцины ашиг тус нь эрсдэлээс давна гэж үзсэн байна.

Хүнс, эмийн чанарын хяналтын газрын мэдээлснээр, хүүхдүүдэд хоёр тун вакциныг гурван долоо хоногийн зайтай тарина. Хүүхдүүдийг насанд хүрэгчидтэй харьцуулахад “COVID-19”-өөр халдварласан тохиолдолд хүндээр өвчлөх, нас барах эрсдэл бага байгаа ч халдвар авч, бусдад дамжуулах эрсдэлтэй байгаа юм.

“Pfizer-BioNTech”-ийн эмнэлзүйн туршилтаар вакцин 5-11 насны хүүхдүүдэд аюулгүй бөгөөд “COVID-19”-өөр халдварлан шинж тэмдэг илрэхээс 90.7 хувиар хамгаалж буйг тогтоосон юм. Тийнхүү хоёр тунг хийлгэсний дараа тариулсан хэсэгт хөндүүрлэх, сульдах, толгой өвдөх шинж тэмдгүүд хамгийн түгээмэл илэрчээ.

Харин вакцин хийлгэснээс үүдэлтэй ноцтой гац нөлөө илрээгүй гэдгийг Хүнс, эмийн чанарын хяналтын газар мэдээлжээ. Тус байгууллага зөвлөхүүдийнхээ зөвлөмжид тулгуурлан вакцинд албан ёсоор зөвшөөрөл олгох эсэхээ шийдвэрлэнэ. 

Хүнс, эмийн чанарын хяналтын газар зөвшөөрөл олгосны дараа АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн /CDC/ вакцины зөвлөх бүлэг хуралдаж, вакцины үр дүн, аюулгүй байдлын талаар хэлэлцэнэ.

Энэхүү уулзалтыг ирэх 11 дүгээр сарын 2, 3-ны өдрүүдэд товлоод байгаа бөгөөд зөвшөөрөл олгосон тохиолдолд "Pfizer-BioNTech"-ийн вакцин нь бага насны хүүхдүүдэд хэрэглэх анхны вакцин болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10