Dark Light
Нийгэм | 2021-10-27

Хүний амь аварсан сурагчид сайдын нэрэмжит шагнал олгоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 33 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Т.Эрдэм галаас эрдэнэт хүний амь аварчээ. Бусдын төлөө эрсдэл гаргаж, нэгэн гэр бүлд элэг бүтэн амьдрал бэлэглэсэн Т.Эрдэм хүүд Боловсрол, шинжлэх ухааны сайдын нэрэмжит шагнал олгохоор шийдвэрлэлээ. 

Сурагч Т.Эрдэм 7 настайгаасаа эхлэн цагдаа болох мөрөөдөлтэй аж. Түүний өвөө мөн цагдаа байжээ. Өвөөгийнхөө хүнд тусалж байгаарай, хүнтэй эелдэг харилцаж, сайн хүн болоорой гэсэн сургаалийг үргэлж санаж явдаг. Хүний амь аварч байхдаа балмагдаж сандарсан ч, нэгэн гэр бүлд бүтэн амьдрал бэлэглэсэндээ туйлын баяртай байгаагаа Т.Эрдэм хэлсэн юм.  

Монголын ирээдүй болсон Т.Эрдэм хүү, түүний гэр бүл, асран хамгаалагчдад талархал илэрхийлье.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10