ЭМЯ-наас ковид 19-ийн халдварын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.10.27/ мэдээллийг хүргэж байна. Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1669 шинэ тохиолдол бүртгэгдлээ.
Шинээр бүртгэгдсэн 1669 тохиолдлын 917 нь Улаанбаатар хотод бол аймаг орон нутагт 752 тохиолдол тус тус бүртгэгджээ.
17.688 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 52.698 хүн эмчлэгдэж байна.
Эмнэлэгт эмчлүүлж байгаа хүмүүсээс
Хөнгөн 8334
Хүндэвтэр 6881
Хүнд 2116
Нэн хүнд 357 хүн байна.
Мөн 3186 хүүхэд, 1161 жирэмсэн эх эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт 41-80+ насны 12 хүн ковид 19-ийн халдвараар нас барлаа. Ингэснээр нийт нас барсан хүний тоо 1,616 болов.
Нас баралтын шалтгаан /7 хоног/
74.0 % нь Зүрх судасны өвчин
23.4 % Чихрийн шижин
13.3 %- Бөөрний эмгэг
8.3 %- Элэгний эмгэг
12.1 % - Мэдрэлийн эмгэг
5.6 %- Хавдар
6.3 % Хэт таргалалтын шалтгаантай байна.
Архаг хууч өвчин ковидын халдвар хавсарсан тохиолдол 77.3 %
Ковидын шалтгаанаар нас барсан 22.7 % -ийг эзлэж байна.

АДМИН








Нийгэм






