Dark Light
Нийгэм | 2021-10-27

БНХАУ-ын Эрээн хотод халдварын тохиолдол 90 болжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНХАУ-ын Эрээн хотод өнгөрсөн 24 цагийн хугацаанд 16 хүн шинээр халдвар авч, нийт 90 болжээ. 

Халдварын дийлэнх тохиолдол манай улстай хил залгаа оршдог Монгол-Хятадын нүүрс тээврийн гол гарцуудын нэг Сэхээ боомт байрлах Эзнээ хошуунд бүртгэгдсэн байна.

“Ковид 19”-ийн тархалтыг хумихын тулд даваа гарагаас эхлэн гэрийн тусгаарлалтын арга хэмжээг хэрэгжүүлж, оршин суугчид, жуулчдаас гэр, зочид буудлаасаа гарахгүй байхыг хүсчээ.

Халдварын тархалтад хайнга хандсан хэмээн Эзнээ хошууны намын хорооны дарга Чэн Жаньюнийг ажлаас нь халж, зарим албан тушаалтнууданд хатуу шийтгэл оногдуулсан гэнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10