Дархан-Уул аймгийн Шарынгол сумын “Санжинт” багийн ”Буянтын нарийн жалга” гэдэг газар 2021.10.26-ны өдрийн 05:00 цагт тус сумын харьяат иргэн Б /33 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ гэрээсээ гараад сураггүй алга болсон гэсэн дуудлагыг тус сум дахь Цагдаагийн хэлтсээс Онцгой байдлын газар 15:00 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 10.27-ны өдрийн 11:05 цагт сумын төвөөс 17 км-т Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Хар морьт” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
АДМИН








Нийгэм






