Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Өлзийт багийн “Бор толгой” гэдэг газар тус сумын харьяат иргэн Э 2021.10.27-ны өдрийн 20:45 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг Онцгой байдлын алба хаагчид мөн өдрийн 21:30 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар анги, сум дундын Цагдаагийн тасгийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Э /60 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 22:48 цагт гэрээс нь 3 км-т “Мод үржүүлэг” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
АДМИН








Нийгэм






