Dark Light
Нийгэм | 2021-10-28

“МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг” зарлагдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дараах болзол хангасан суралцагч тэтгэлэгт нэрээ дэвшүүлэх боломжтой.

АХИСАН ТҮВШНИЙ СУРАЛЦАГЧ

Тэтгэлэгт нийт 8 суралцагчийг шалгаруулна.

- Суралцагчийн хувийн төлөвлөгөөнд үндэслэн сүүлийн хоёр улирал дараалан суралцаж, улирал дараалан 9-өөс доошгүй багц цагийн хичээлийг судалсан байх (мэргэжлийн магистрт хамаарахгүй),

- 3,5-аас доошгүй голч дүнтэй суралцсан,

- Эрдэм шинжилгээний багц цагаа биелүүлсэн байх (Суралцах хугацаандаа хийж гүйцэтгэсэн эрдэм шинжилгээний ажил байх),

Хүсэлт гаргаж буй суралцагч дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

- Суралцагчийн талаарх мэдээллийг агуулсан тэтгэлгийн анкет /татах/

- Сурлагын дүнгийн дэлгэрэнгүй тодорхойлолт

- Удирдагч багшийн тодорхойлолт

- Суралцагчийн хувийн төлөвлөгөө

БАКАЛАВРЫН СУРАЛЦАГЧ

1. Сурлагын амжилтаар тэргүүлсэн суралцагчдад олгох тэтгэлэгт-80 шалгаруулна. Үүнд:

- Байгалийн ухааны салбарын 20 суралцагч

- Бусад салбарын 60 суралцагч

- Улиралд 12-оос доошгүй багц цагийн хичээлийг сонгон амжилттай судалж, сүүлийн гурван улирал дараалан 3.5-аас доошгүй голч дүнтэй суралцагч, (байгалийн ухааны салбарын хөтөлбөрөөр суралцаж буй суралцагчийн хувьд сурлагын голч дүн 3.2-оос доошгүй байх)

- Сургалтын төлбөрийн 12 багц цагтай тэнцэх хэмжээний тэтгэлэгт хамрагдсан тохиолдолд тэтгэлгийг давхардуулж олгохгүй.

2. Олон улсын мэргэжлийн олимпиад, эрдэм шинжилгээний хуралд оролцож, эхний 3 байр эзэлсэн 5 суралцагч шалгаруулна.

- МУИС-ийг төлөөлж Олон улсын мэргэжлийн олимпиад, эрдэм шинжилгээний хуралд оролцож, эхний 3 байр эзэлсэн суралцагч байх, (2021 оны амжилт тооцогдоно)

Хүсэлт гаргаж буй суралцагчид дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

- Суралцагчийн талаарх мэдээллийг агуулсан тэтгэлгийн анкет/татах/

- Сурлагын дүнгийн дэлгэрэнгүй тодорхойлолт, (Монгол)

- Суралцагчийн хувийн амжилтыг илэрхийлэх батламж буюу нотлох бичиг баримтын хуулбар. (ахлах сургуулийн төгсөх жилийн болон оюутан байх үеийн амжилт байх)

- Олон улсын мэргэжлийн олимпиад, эрдэм шинжилгээний хуралд оролцож, эхний 3 байр эзэлсэн суралцагч оролцсон тэмцээний нотлох баримт

– Хос хөтөлбөрөөр суралцаж байгаа суралцагчийн хувьд зөвхөн суурь хөтөлбөрт нь тэтгэлэг олгоно.

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2021 оны 11 дүгээр сарын 17 -ны өдрийн 12:00 цаг хүртэл СиСи системээр бүртгүүлж, тэтгэлгийн бүрдүүлэх бичиг баримтыг МУИС-ийн хичээлийн 2-р байрны 109 тоот өрөө Оюутан, төгсөгчийн хэлтэст хүлээлгэн өгснөөр бүртгэл баталгаажна.

Лавлах утасны дугаар: 77307730-1514, n.altanzul@num.edu.mn

Санамж:

- Дээрх материалуудыг нэгтгэн нүхтэй хавтсанд хийж ирүүлнэ.

- Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй

- Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг гараар бөглөхгүй

Жич: Дүнгийн тодорхойлолтыг ТҮЦ-ээс авах болон тамгатай байх шаардлагагүй өөрөө хэвлэж өгч болно

Эх сурвалж: Оюутан, төгсөгчдийн хэлтэс


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10