Говь-Алтай аймгийн ОБГ-ын дарга З.Баттулга онцгой байдлын газар дадлага хийж байсан оюутанд гар хүрч танхайрсан хэрэг гарсан. Уг асуудал Есөнбулаг сумын Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 10 дугаар сарын 27-нд хэлэлцэгдэж шийдвэрлэгджээ.
Шүүхээс нэр бүхий оюутны биед хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай тооцож торгуулийн шийтгэл ногдуулжээ. Тодруулбал, З.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан торгох ялаас өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн байна.
АДМИН








Нийгэм






