Dark Light
Нийгэм | 2021-10-28

Б.Болортуяаг 2 өрөө байраар шагналаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр Ховд аймгийн удирдлагууд “Токио-2020” олимпын 32 дахь наадамд Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг жингийн төрөлд оролцож хүрэл медаль хүртсэн Б.Болортуяаг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. 

Энэ үеэр Б. Болортуяад аймаг орон нутаг төдийгүй Монгол улсынхаа нэр төрийг Дэлхийд гаргасан явдалд баяр хүргэж “Ховдын төлөө” медаль болон 2 өрөө байрны батламж гардуулан өгөв.  Мөн түүний арын албанд ажиллаж, тусалж дэмжиж ирсэн аав Б.Бат-Очир, ээж Б. Цэцэгээг “Ховд аймгийн хүндэт тэмдэг”-ээр шагналаа. 

Б. Болортуяа нь дэлхий нийтээр ковид цар тахалтай хэцүү үед Ховд аймгийнхаа хүн ардад тус дэм болох үүднээс амьсгалын аппаратыг ЗДТГ-т хүлээлгэн өгсөн юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10