Монголын Шатрын холбооны Ерөнхийлөгч Э.Гурванбаатар тэргүүтэй холбооны удирдлагууд сонирхогчдын ДАШТ-нд оролцсон баг тамирчдаа өчигдөр 22:40 цагт “Чингис Хаан” нисэх онгоцны буудалд угтаж авлаа. Уг ёслолийн үеэр сонирхогчдын ДАШТ-ий 1700 хүртэлх ангилалд I-II байрыг ижил оноогоор хуваан эзэлж, мөнгөн медалийн эзэн болсон Наранболдын Содбилэгт болон түүний дасгалжуулагч, Их мастер Сумьяагийн Билгүүн нарт мөн тэмцээндээ амжилттай оролцсон багийн бусад тамирчдадаа баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.


МОНГОЛЫН ШАТРЫН ХОЛБОО
АДМИН








Нийгэм






