Dark Light
Нийгэм | 2021-10-28

Вакцины нэмэлт тунд хамруулах аян зарлалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Онцгой комиссын 19 дүгээр хуралдаан цахимаар боллоо. Хурлаар дүүргийн хэмжээнд иргэдийг дархлаажуулалтын нэмэлт тунд хамруулах ажлыг эрчимжүүлэн зохион байгуулах тухай болон цаг үеийн бусад асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргав. Өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдвал зохих 12-оос дээш насны иргэдийн 93,6 хувь нь I тунд, 84,1 хувь нь II тунд, 14,4 хувь нь III тунд хамрагджээ. Тийм учраас халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах зорилгоор 2 сарын хугацаатай аяныг зарлалаа. Аяны хүрээнд нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төр, хувийн хэвшлийн аж ахуй нэгж, байгууллагын ажилтан, их, дээд сургуулийн оюутан, дүүргийн нутаг дэвсгэрт оршин суугч 18-аас дээш насны иргэдээ дархлаа сэргээх нэмэлт вакцинд хамруулах ажлыг зохион байгуулах юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10