Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Атаа гол” гэдэг газар /Аймгийн төвөөс зүүн зүгт 335 км, Мандал сумын төвөөс зүүн хойд зүгт 140 км/-т ойн түймэр гарсан тухай дуудлагыг 10 сарын 24-ний өдрийн 23:00 цагт аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид, Хан Хэнтий тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны Байгаль орчны байцаагчид хүлээн авч ажиллан 10 сарын 28-ны өдрийн 12:30 цагт унтраасан. Уг гал түймэрт 20 га ойн талбай шатсан.
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Баянгол багийн “Сөдийн худаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 80 км-т, аймгийн төвөөс зүүн зүгт 120 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10 сарын 28-ны өдрийн 03:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар анги, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж, 13:40 цагт унтраасан. Уг гал түймэрт 1400 га талбай шатсан.
Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Тариалант багийн “Хуурайн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 160 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 18 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10 сарын 28-ны өдрийн 13:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж, 16:35 цагт унтраасан. Уг гал түймэрт 30 га талбай шатсан.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Усан хөл” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 300 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10 сарын 28-ны өдрийн 14:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 19:20 цагт унтраасан. Уг гал түймэрт 4500 га талбай шатсан.
Дорнод аймгийн Булган сумын Баян-Уул багийн “Үүдийн жаран” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 90 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 80 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10 сарын 28-ны өдрийн 14:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, 21:25 цагт унтраасан. Уг гал түймэрт 12500 га талбай шатсан.
Дорнод аймгийн Баян-Уул сумын Хар чулуут багийн “Хархираан-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 180 км-т, сумын төвөөс урд зүгт 20 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10 сарын 28-ны өдрийн 15:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж, 18:50 цагт унтраасан. Уг гал түймэрт 150 га талбай шатсан.
АДМИН








Нийгэм






