Dark Light
Нийгэм | 2021-10-29

Автомашины төмөр хийцэд хавчуулагдаж нас баржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн “Янгиртай хясаа” гэдэг газар 2 автомашин мөргөлдөж автомашины төмөр эд ангид 1 хүн хавчуулагдан нас барсан тухай дуудлагыг 2021.10.28-ны өдрийн 23:54 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 15 км замыг туулан 00:08 цагт очиход тус аймгийн Цэнхэр сумаас Эрдэнэбулган сумын чиглэлд 3 зорчигчтой иргэн Х /30 настай, эрэгтэй/-гийн жолоодож явсан “Портер” загварын автомашин нь Архангай аймгаас Өвөрхангай аймгийн чиглэлд иргэн Б-гийн жолоодож явсан “Норд бенз ND 4254” загварын ачааны автомашинтай мөргөлдөж “Портер” загварын автомашины жолооч төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тул цогцсыг гаргаж тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.   


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10