Dark Light
Нийгэм | 2021-10-29

Б.Чинзориг Италийн боксчинг 5-0 харьцаагаар яллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Олон улсын боксын холбоо(AIBA)-ны эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Серби улсын нийслэл Белград хотноо дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Өнгөрсөн шөнө -67 кг жингийн шигшээ 32-т ОУХМ Баатарсүхийн Чинзориг Италийн Винчензо Мангиакапретэй тулалдан 5-0 харьцаагаар яллаа.

Тэрээр ийнхүү шөвгийн 16-д Мексикийн Марко Эрнандез Алвидрезтэй арваннэгдүгээр сарын 1-ний орой тулалдахаар болов.

Тэмцээнээ үргэлжлүүлж буй тамирчид:

-67 кг жинд ОУХМ Баатарсүхийн Чинзориг эхний шатанд Гуатемалын Карлос Тобар Ромеротог 4-1 харьцаагаар ялж шилдэг 32-т шалгарсан. Тэрээр аравдугаар сарын 28-ны шөнө Италийн Винчензо Мангиакапретэй тулалдана.

-63.5 кг жинд ОУХМ Баттөмөрийн Мишээлт эхний шатанд Грекийн Василейос Макрияннисыг 5-0 харьцаагаар ялж шилдэг 32-т шалгарсан. Тэрээр аравдугаар сарын 30-ны шөнө Тайванийн Лай Чу-Энтэй тулалдана.

-48 кг жинд ОУХМ Ганхуягийн Ган-Эрдэнэ Балба улсын Рабин Тапаг 5-0 харьцаагаар илүүрхэж шөвгийн 16-д шалгарсан. Тэрээр шилдэг 16-д Германы Кристофер Гомантай аравдугаар сарын 30-ны орой тулалдана.

-60 кг жингийн эхний шатанд Азийн Залуучуудын аваргын хүрэл медальт Оюунбаатарын Тулга Тринадад ба Тобаго улсын Доннел Филлипийг 5-0 харьцаагаар ялж шилдэг 32-т шалгарлаа. Тэрээр шилдэг 32-т Финландын Арслан Хатаевтай аравдугаар сарын 29-ний шөнө тулалдана.

Тэмцээнээ дуусгасан тамирчид:

-57 кг жинд ОУХМ Хархүүгийн Энх-Амар эхний шатанд Казахстаны Серик Темиржановт 5-0 харьцаагаар ялагдсан.

-51 кг жинд ОУХМ Хархүүгийн Энхмандах эхний шатанд Азербайжаны Масуд Юсифзадад 4-1 харьцаагаар ялагдсан.

Харин -54 кг жинд Азийн залуучуудын аваргын хүрэл медальт Энх-Амгалангийн Баярсайхан, -71 кг жинд Туркийн Отгонбаатарын Бямба-Эрдэнэ нар өнөө гарагийн орой эхний тулаанаа хийнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10