Dark Light
Нийгэм | 2021-10-29

Нуурын усанд осолдсон иргэнийг эрэн хайж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянбулаг багийн “Эрэгмэг” гэдэг газар “Хөтөл-Ус” нууранд 2 зорчигчтой суудлын автомашин суусан, жолооч нь эсэн мэнд гарч, зорчигч нь автомашин дотроо үлдсэн тухай дуудлагыг 2021.10.28-ны өдрийн 05:53 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид мөн өдрийн 07:00 цагт Баянмөнх сумын чиглэлд явж 50 км зам туулан 08:50 цагт очиход Хөтөл-Ус нуурын усанд “Хайлүкс” загварын суудлын автомашин суусан байсныг 16:00 цагт татан гаргасан. Автомашины бүхээгт үлдсэн иргэн Б /40 настай, эрэгтэй/ автомашиндаа байхгүй байсан тул нуурын усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 19:10 цагт түр зогсоосон.

2021.10.29-ний өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10