Ая зохиогч, продюсер, реппер Lil Thug E нь 2021 оны есдүгээр сарын 17-ны өдөр УТНЭ-ийн шинжилгээний дүгнэлтээр цусны цочмог хорт хавдартай болох нь оношлогдсон. Эмчилгээний нийт зардал болох 650 сая төгрөг юм. Түүний найз нөхөд, үзэгч, сонсогч, албан байгууллагууд хандивын аян зохиож, идэвхтэй оролцсоор байна.
Мөн Комедиан Б.Идэр-Од Rolex брэндийн цагаа дуудлага худалдаагаар 38 саяар борлуулж, Lil Thug E -ийн эмчилгээний зардалд зориулан хандивлажээ. Дашрамд дурьдхад, "Stardust" хувцасны дэлгүүрт олны танил дуучин, репперүүд өөрийн хайртай эд зүйлсээ дуудлага худалдаагаар борлуулж байна. Тухайн борлуулалтыг 100 хувь Lil Thug e-ийн зардалд хандивлах юм. Түүнчлэн реппер Lil thug e-ийн зурагтай маск, хувцас зэргийг худалдаалж байна.




Lil Thug E-ийн хандивын аянд оролцоорой.
ХАНДИВЫН ДАНС:
ХААН БАНК – 5163496119, Л.Ганчимэг (ээж)
АДМИН








Нийгэм






