Dark Light
Нийгэм | 2021-10-29

"Давтан допинг хэрэглэвэл барилдах эрхийг бүх насаар нь хасна"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж допингтой холбоотой мэдээлэл өглөө. Тэрбээр "Үндэсний баяр наадмын тухай хуулийг Шадар сайдын зүгээс боловсруулаад Монгол улсын Засгийн газрын хуралдаанаар оруулахад бэлэн болсон байна. Бүх холбоодуудтай хэлэлцүүлэгүүдийг хийсэн.

Төрийн болон төрийн бус байгууллагуудын саналыг авсан. Удахгүй их хуралд өргөн барина. Концевцийн шинжтэй энэхүү хууль нь 2002 оноос хэрэгжиж эхэлсэн хууль байдаг. 2-3 удаа нэмэлт өөрчлөлтүүд орсон байдаг. Үндэсний баяр наадам гэдэг бол нэг талдаа спорт, нөгөө талдаа өв соёл. Допингийн асуудлыг хууль дээрээ нарийвчлан зохицуулаагүй. Хэрэв допинг хэрэглэвэл барилдах эрхийг нь 2-3 жилээр хасдаг.

Дахин хэрэглэвэл бүх насаар нь барилдах эрхийг нь хасдаг гэх олон шинэ зохицуулалтыг оруулж өгч байгаа. Үүнийг бөхчүүд зөвшөөрсөн. Баяр наадмыг маргаангүй тэмдэглэх дээр ч зохицуулалтыг хийж өгч байна. Үндэсний баяр наадам аймаг, сум, улсын наадмаас бүрддэг. Энэ наадмуудад зодоглосон бөхчүүдэд л цол олгоно. Өөр наадмуудад цол олгох асуудлыг зохицуулах боломжгүй. Улсын цол олгогдохгүй гэсэн үг" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10