Dark Light
Нийгэм | 2021-10-29

ОУХБ-ын мэргэжилтнүүдтэй санал солилцов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

НҮБ-аас 2023-2027 онд Монгол улсад хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээг боловсруулах Алсын хараа болон стратегийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох дээд хэмжээний уулзалт 2021 оны 11 дүгээр сарын 02-04-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах бөгөөд энэхүү арга хэмжээний бэлтгэл ажлын хүрээнд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар  ОУХБ-ын мэргэжилтнүүдтэй цахим уулзалт хийлээ. 

Энэхүү уулзалтаар Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээг боловсруулахад нийгмийн түншлэгч талын хувьд МҮЭ-ийн холбооноос тусгуулах асуудлуудын талаар санал солилцлоо.

Уулзалтанд МҮЭ-ийн холбооны Хөдөлмөрийн хяналт, хуулийн газрын дарга Ц.Отгонтунгалаг, ҮЭ-ийн хөгжлийн бодлогын газрын дарга Г. Төмөрбат,  ГХОНХХ-ийн дарга Э.Амарсанаа, ОУХБ-ын зохицуулагч П. Болормаа, А.Лхагвадэмбэрэл, ОУХБ-ын Хөдөлмөрчдийн үйл ажиллагааны товчооны ахлах мэргэжилтэн Юүки Оцужи, ОУХБ-ын мэргэжилтэн Ён Мо нар оролцлоо.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08