Dark Light
Нийгэм | 2021-10-29

Монгол шүүгчид Азийн тавцанд

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

МХБХ эдгээр өдрүүдэд Азийн 23 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатны "J" хэсгийн тоглолтуудыг эх орондоо зохион байгуулж байгаа бол Монгол шүүгчид тус тэмцээний өөр нэгэн хэсгийн тоглолтуудыг амжилттай шүүн явууллаа.

Азийн Хөлбөмбөгийн Холбооны Элит  талбайн шүүгч Б.Хаш-Эрдэнэ болон элит туслах шүүгч Э.Ариунболд нар Япон улсад явагдсан "K" хэсгийн тоглолтуудыг дэнсэлж дуусаад эх орны зүг хүлгийн жолоо залаад байна. 

Б.Хаш-Эрдэнэ Япон болон Хонг Конгийн шигшээ багуудын талбайн шүүгчээр ажиллаж, өмнөх хоёр тоглолтод дөрөвдүгээр шүүгчийн үүргийг гүйцэтгэсэн юм. 

Харин Э.Ариунболд хоёр ч тоглолтод туслах шүүгчээр ажиллаж Монгол эх орон, мэргэжил нэгт нөхдийнхөө нэр төрийг өргөж амжилттай шүүлт үзүүллээ.

4 хүн, зогсож буй хүмүүс болон зүлэг гэх мэтийн зураг байж болно


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10