ЭМЯ-наас ковид 19-ийн халдварын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.10.30/ мэдээллийг хүргэж байна. Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1443 шинэ тохиолдол бүртгэгдлээ.
Шинээр бүртгэгдсэн 1433 тохиолдлын 841 нь Улаанбаатар хотод бол аймаг орон нутагт 599 тохиолдол, зөөвөрлөгдсөн 3 тохиолдол тус тус бүртгэгджээ.
17,397 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 51.509 хүн эмчлэгдэж байна.
Эмнэлэгт эмчлүүлж байгаа хүмүүсээс
Хөнгөн 8,189
Хүндэвтэр 6716
Хүнд 2127
Нэн хүнд 365 хүн байна.
Сүүлийн 24 цагт 41-80 насны 11 хүн ковид 19-ийн халдвараар нас барлаа. Ингэснээр нийт нас барсан хүний тоо 1,649 болов.
Нас баралтын шалтгаан /7 хоног/
74.0 % нь Зүрх судасны өвчин
23.4 % Чихрийн шижин
13.3 %- Бөөрний эмгэг
8.3 %- Элэгний эмгэг
12.1 % - Мэдрэлийн эмгэг
5.6 %- Хавдар
6.3 % Хэт таргалалтын шалтгаантай байна.
Архаг хууч өвчин ковидын халдвар хавсарсан тохиолдол 77.3 %
Ковидын шалтгаанаар нас барсан 22.7 % -ийг эзлэж байна.