Dark Light
Нийгэм | 2021-10-30

Алтан медаль хүртсэн хүмүүжигчдэд сертификат илгээв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Олон Улсын шатрын холбоо /ФИДЕ/, АНУ-ын Чикаго хотын хорих байгууллагатай хамтран хүмүүжигчдийн дунд шатрын тив хоорондын аварга шалгаруулах анхдугаар цахим тэмцээнийг зохион байгуулсан.               

Тэмцээн 2021 оны аравдугаар сарын 13-15-ны өдрүүдэд болж өндөрлөсөн бөгөөд Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүмүүжиж буй 8 хүмүүжигч амжилттай оролцож, багаараа тэргүүн байр эзлэн аваргын алтан медаль хүртсэн.              

Тэдний гаргасан амжилтыг үнэлж Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч Аркадий Дворкович, АНУ-ын Чикаго хотын хорих байгууллагын тэргүүн Том Дарт нарын гарын үсэг бүхий СЕРТИФИКАТ илгээснийг хорих анги болон хүмүүжигчдэд гардуулж, баяр хүргэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10