Dark Light
Нийгэм | 2021-10-30

Хүмүүжигчдийг талархалын бичиг, 500.000 төгрөгөөр шагналаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Олон Улсын шатрын холбоо /ФИДЕ/-с “Шатрын эрх чөлөөний хөтөлбөр”-ийн хүрээнд хүмүүжигчдийн дунд зохион байгуулсан тив хоорондын аварга шалгаруулах анхдугаар цахим тэмцээнд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож, түүхэн амжилт гарган, аваргын алтан медаль хүртсэн билээ.

МШХ-ны Ерөнхийлөгч Э.Гурванбаатар, МУГТ, Их мастeр, Дэд хурандаа Т.Батчимэг хорих ял эдлүүлэх албаны сургалт, нийгэм, сэтгэл зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Ө.Саруултуяа нар ШШГБ-ын харьяа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн тамирчдын төлөөлөлтэй уулзаж, баяр хүргэлээ. Ерөнхийлөгч Э.Гурванбаатар тэмцээнд амжилттай оролцсон найман хүмүүжигчдийг талархалын бичиг, хувийн зүгээс нийт 500,000₮ шагналаар шагнаж, цаашид шатрын спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэх үүднээс шатар, сурах бичгийг 415, 423, 427, 435-р нээлттэй, хаалтттай хорих ангиудад тус, тус гардууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08