Говь-Алтай аймгийн зарим сумдад болсон байгалийн гамшигт үзэгдэл, үер усны улмаас орон гэргүй болсон иргэдэд Монгол Улсын Засгийн газраас өргөө цагаан гэр олголоо.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан байгалийн гамшигт үзэгдэл, нөхцөл байдлын талаар Монгол Улсын Ерөнхий сайдад 2021.02.10-ны өдрийн 03/1337 тоот,
Шадар сайдад 2021.08.16-ны өдрийн 03/7223 тоот албан бичгээр тус тус хүсэлт тавьсны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2021.09.29-ний өдрийн 297 тоот тогтоолоор Говь-Алтай аймагт 24 гэр олгохоор шийдвэрлэсэн юм.
Өнөөдөр иргэдэд гэрийг хүлээлгэн өглөө:
Халиун сумын Ж.Сүхээ, Т.Баярбаатар, Б.Рашааням, О.Сандаг-Очир агсны үр хүүхэд, С.Бямба-Очир, Д.Амарбаатар, Д.Заяахүү нарын 7 өрхөд,
Төгрөг сумын Х.Одгэрэл, Д.Нэргүй, Х.Цэендолгор, Г.Оросоо, Р.Хатанбаатар, Х.Оюунчимэг, Н.Уртнасан, Ж.Болдбаатарын 8 өрхөд,
Бугат сумын иргэн Т.Дашням,
Есөнбулаг сумын Харзат багийн иргэн О.Өлзийсайхан,
Алтай сумын Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн …. заставын 2 албан хаагчид гэр,
Шарга сумын 1 өрх,
Тонхил сумын иргэн Б.Наран, М.Чинбат нарт өргөө цагаан гэр тус тус олголоо.
Журмын дагуу холбогдох материалаа бүрдүүлэн ирүүлсэн иргэдийн өргөдөлд үндэслэн, Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу иргэдэд гэр олгожээ.


АДМИН








Нийгэм






