Эрүүл мэндийн яамнаас ковид 19-ийн халдварын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.10.31/ мэдээллийг хүргэж байна. Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1188 шинэ тохиолдол бүртгэгдлээ.
Шинээр бүртгэгдсэн 1188 тохиолдлын 751 нь Улаанбаатар хотод бол аймаг орон нутагт 433 тохиолдол, зөөвөрлөгдсөн 4 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Сүүлийн 24 цагт Баянхонгор, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Төв аймагт халдвар бүртгэгдээгүй.
Мөн 12 иргэн Коронавируст халдварын улмаас амиа алдсан байна.

АДМИН








Нийгэм






